“Манчестер Юнайтед” Хамесын төлөө “Реал”-д 80 сая евро санал болголоо

“Манчестер Юнайтед” Хамесын төлөө “Реал”-д 80 сая евро санал болголоо

Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб “Реал Мадрид”-ын хагас хамгаалагч Хамес Родригесыг худалдаж авахыг хүсч байгаа. Тэгвэл “Улаан чөтгөрүүд” түүний төлөө 80 сая евро санал болгосон талаар Football Italia портал сайт бичжээ.

Ер нь бол Хамес Эзэн хааны багийн сэлгээнд сууж, банз халааж байгаадаа сэтгэл дундуур байгаа юм. Мөн тэрбээр өнгөрсөн улиралд  22 тоглолтод оролцсоны  13-т нь  гарааны бүрэлдэхүүн гарчээ.  Тэгэхдээ  8 гоол оруулж, 6 оновчтой дамжуулалт өгсөн юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.