Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөххотод жүдо бөхийн Гран при тэмцээн өнөөдөр эхэллээ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын барилдаан болж, манайхаас 10 бөх дэвжээнд гарсан. Тэгвэл эрэгтэйчүүдийн хэсгийн барилдаан өндөрлөлөө.
60 кг-д хүч үзсэн Д.Амартүвшин, Г.Болдбаатар нар медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна. Г.Болдбаатар В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Улмаар Хятадын бөх Бу Хиг ялсан бол хэсгийн аваргын төлөө Оросын Робертод ялагдсан. Гэвч дагах барилдаанд Чехийн Павел Петриковыг буулгаж авч, хүрлийн төлөө барилдах боллоо. Манай бөх хүрлийн төлөө Оросын Алберт Огузовтай барилдана.
Тэгвэл Д.Амартүвшин А хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Хойд Солонгосын Пак Ён Намыг ялсан бол хэсгийн аваргын төлөө Чехийн Павел Петриков буулгаж авсан билээ. Улмаар хагас шигшээд Оросын Робертыг ялж, финалд үлдээд байна. Манай бөх алтан маедалийн төлөө Японы бөх Шишими Торутай тулна.
66 кг-д Д.Алтансүх, Ё.Басхүү нар барилдсан. Манай хоёр бөх хоёулаа хүрлийн төлөө барилдахаар боллоо. Д.Алтансүх А хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлж, улмаар Японы бөх Такайчи Кенгог буулгаж авсан. Гэвч хагас шигшээд Украины Георгий Зантараяд ялагдсанаар хүрлийн төлөө барилдахаар боллоо. Хүрлийн төлөө манай бөх Японы Юүки Хашигүчитай барилдана.
Ё.Басхүүгийн хувьд D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Оросын Камал Хан-Магамедовыг буулгаж авсан. Улмаар хагас шигшээд Польшийн Патрикийг буулгаж авсан ч хагас шигшээд Оросын Якуб Шамиловд ялагдсан. Харин хүрлийн төлөө Такайчи Кенготай барилдана.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.