Теннисчин Энди Муррэй хоёр дахь хүүхдээ өлгийднө

Теннисчин Энди Муррэй хоёр дахь хүүхдээ өлгийднө

Дэлхийн чансааны нэгдүгээрт эрэмбэлэгддэг алдартай теннисчин Энди Муррэйн гэргий Ким жирэмсэн болжээ. 2015 онд эхнэртэйгээ хуримаа хийсэн теннисчин эр эдүгээ нэг охинтой.

Охин нь 2016 оны хоёрдугаар сард төрж, тэрбээр анхны хүүхдээ өлгийдөн авч байсан юм. Тэгвэл Уимбледоны аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор зэхэж буй тамирчны төлөөлөгч Кимийг жирэмсэн болсон гэдгийг хэвлэлийнхэнд мэдээлжээ. Тэрбээр “Тэд үнэхээр аз жаргалтай байгаа” гэсэн байна. Өчигдөр болсон тэмцээнд Энди Муррэй Казахстаны тамирчин Александр Бубликтай анхны тоглолтоо хийсэн юм. Одоогоор хүүхэд хэзээ төрөх нь тодорхойгүй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.