Коутиньо “Хоффенхайм”-ын эсрэг тоглохгүй

Коутиньо “Хоффенхайм”-ын эсрэг тоглохгүй

Английн алдарт “Ливерпүүл” клуб өнөө шөнө Аваргуудын лигийн урьдчилсан шатны хүрээнд Германы “Хоффенхайм”-ын талбайд зочлон тоглох учиртай. Хоёр баг европын тавцанд анх удаагаа учраа таарч байгаа нь энэ юм.

Тэгвэл энэхүү тоглолтод “Ливерпүүл” клубын шилдэг хагас хамгаалагч Коутиньо багтсангүй. Тэрбээр нурууны бэртэлтэй хэмээн премьер лигийн эхний тоглолтыг өнжсөн билээ. Нөгөө талаа “Барса” руу явах асуудал нэлээд газар авсан. Уг нь Клопп түүнийг хамгийн чухал тоглолт болох Аваргуудын лигийн урьдчилсан шатны “тулаан”-д ашиглахыг хүсч байсан ч санасанаар болоогүй бололтой.

Түүнийг одоогоор бэртэлтэй хэмээн мэдээлж  байна. Гэхдээ цаанаа чухам юу өрнөж байгааг одоохондоо хэвлэлүүд мэдээлэхгүй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.