Өнөөдөр манай дөрвөн бөх барилдана

Өнөөдөр манай дөрвөн бөх барилдана

Тайванийн Тайпей хотноо Зуны универсиадын 29 дүгээр наадмын жүдо бөхийн тэмцээн болж байгаа билээ. Өчигдөр хүнд жингийнхний барилдаан болсон. Тэгвэл өнөөдөр дунд жингийн буюу эрэгтэй 81, 90, эмэгтэй 63, 70 кг-ын барилдаанууд болох учиртай.  Манайхаас эдгээр жингүүдэд нэг нэг бөх барилдах юм.

Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Э.Мөнхжаргал барилдана. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Словакийн бөх Хегедус Дусантай барилдахаар оноолт таарлаа. Харин 81 кг-д Б.Гаажадамба зодоглож байгаа. Манай бөх эхний тойрогтоо Украины Александр Черкайтай барилдахаар оноолт таарлаа.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 70 кг-д М.Даваасүрэн барилдаж байгаа бөгөөд эхний тойрогтоо Бразилын Барбаратай барилдахаар оноолт таарлаа. Харин 63 кг-д Б.Баасанжаргал зодоглож байна. Манай бөх эхний тойрогтоо Недерландын Ивема Иристэй барилдана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.