Хүндийн өргөлтийн дэлхийн аварга гудамжны зодооноор нас барлаа

Хүндийн өргөлтийн дэлхийн аварга гудамжны зодооноор нас барлаа

Хүндийн өргөлтийн спортын 2011 оны дэлхийн аварга Андрей Драчев гудамжны зодооноор тархи, нугасандаа хүнд гэмтэл авч, амиа алджээ. Зодоон орон нутгийн цагаар өчигдөр өглөө 07:00 цагийн үед Хабаровскийн нэгэн кафен үүдэнд болсон  байна. Энэ талаар ОХУ-ын Хабаровск мужийн Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн алба мэдээлжээ.

Харин талийгаачийг зодсон этгээд хэргийн газраас зугтсан байна. Одоогоор уг этгээдийн хэн болохыг нь тогтоож, баривчлахаар шуурхай ажиллагаа явуулж байгаа гэнэ.  Андрей Драчев нь 2011 онд хүндийн өргөлтийн дэлхийн аварга болж байсан төдийгүй мөн 120 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж байсан аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.