Неймар дубль хийж, “ПСЖ” бутниргэлээ

Неймар дубль хийж, “ПСЖ” бутниргэлээ

Францын Лиг-1-ийн гуравдугаар тойргийн хүрээнд “ПСЖ” клуб талбайдаа “Тулуза”-г хүлээж авч, 6:2-оор бутниргэлээ. Ингэснээр эхний гурван тойрогт бүгдэд нь хожиж, гоолын зөрүүгээр хүснэгтийг тэргүүлж байна.

Энэ тоглолтод “ПСЖ” клубын шинэ наймаа Неймар гайхалтай байж, хоёр гоол оруулж, гурван гоолын дамжуулалт өглөө. Тоглолтын 31 дэх минутад Бразил эр тооны харьцааг нээсэн бол 90 дэх минутад нэгийг нэмсэн. Дунд нь 35 дахь минутад Рабьо, 75 дахь минутад Кавани, 82 дахь минутад Пасторе, 84 дэх минутад Курзава нар гоолджээ.

“ПСЖ” клубээс эхний гурван тойрогт Неймар, Кавани нар гурван гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтад бичигдэж байна. Харин Неймар дөрвөн гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлтээрээ тоглогчдыг тэргүүлж байгаа юм. Дээрээс нь “ПСЖ”-гээс энэ тоглолтод 69 дэх минутад Марко Вератти улаан хуудас авсан ч тэд өрсөлдөгчөө хожиход асуудал байсангүй.

Зочдоос 18 дахь минутад Градель нэг гоол оруулсан бол Жюльен 78 дахь минутад нэгийг нэмжээ.

Бусад тоглолтын үр дүн

  • Лион 3-3 Бордо
  • Ницца 2-0 Генгам
  • Труа 0-1 Нант
  • Сент-Этьен 3-0 Амьен
  • Ренн 2-2 Дижон
  • Монпелье 1-1 Страсбур
  • Лилль 0-2 Кан
  • Марсель 1-1 Анжер
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.