П.Орхон финалд үлдлээ

П.Орхон финалд үлдлээ

Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр манайхаас дөрвөн бөх гарч барилдсанаас 63 кг-д зодоглсон П.Орхон финалд шалгараад байна.

Манай бөх эхний тойрогтоо  Энэтхэгийн Шилпи Шерантай хүч үзэж,  10:0 буюу оноогоор цэвэр ялсан. Харин хоёрдугаар тойрогт Шведийн Хенна Йоханссоныг 6:2 ялж, шилдэг наймд үлдсэн. Улмаар ¼ шигшээд Африк тивийн долоон удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан юм.

Харин дөнгөж сая  олимпийн хошой хүрэл медальт Колумбын Жаклин Кастильог 13:0-ээр буюу оноогоор илт давуу цэвэр ялж, финалд үлдлээ. Манай бөх алтан медалийн төлөө ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачтай хүч үзнэ.

Өнөөдөр барилдсан бөхчүүдээс 75 кг-д зодоглосон Г.Уртнасан шөвгийн наймд Эстонийн Эпп Маэд  4:2-оор  ялагдлаа. Харин 58 кг-д өрсөлдсөн А.Батцэцэг  Бүх Африкын наадмын аварга, Африк тивийн хошой аварга Нигерийн бөх Аминат Олувафунмилаод шөвгийн наймд ялагдсан юм.  Манай бөхчүүдийг ялсан тамирчид цаашид финалд үлдэж чадаагүй тул дагах боломж гарсангүй.

Харин А.Даваачимэгийн хувьд түүнийг ялсан Негирийн  Одунао Адекуророй финалдсан тул дагах барилдаан хийнэ. Манай бөх дагах барилдаанд Францийн Матильде Хелене Ривертэй барилдана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.