Герман дахин нэг хожил авахад дэлхийн аваргад оролцох эрхээ авна

Герман дахин нэг хожил авахад дэлхийн аваргад оролцох эрхээ авна

Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Европын бүсийн тэмцээний 8 дугаар тойргийн тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө С хэсгийн гурван тоглолт боллоо. Энэ хэсгийг тэргүүлж байгаа Германы шигшээ баг талбайдаа Норвегийн багийг талбайдаа хүлээж авч, 6:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 24 оноотой болж, хэсэгтээ 100 хувийн амжилттай явж байна. Харин Норвеги ердөө 7 оноотой тавдугаар байрт бичигдэж байгаа билээ.

Тоглолтын 10 дахь минутад Месуи Өзил гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 17 дахь минутад Дракслер нэгийг нэмсэн бол Тимо Вернер 21, 40 дэх минутад дубль хийжээ. Харин хоёрдугаар хагаст 50 дахь минутад Горетцка багийнхаа 5 дахь гоолыг оруулсан бол Гомес 70 дахь минутад гүйцээжээ.

Хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа Хойд Ирландын баг талбайдаа Чехийг хүлээж авч, 2:0-ээр хожлоо. Ингэснээр 19 оноотой болсон бол Чех 9 оноотой дөрөвдүгээр байрт бичигдэж эхэллээ. Тоглолтын 28 дахь минутад Эванс тооны харьцааг нээсэн бол Крис Брант 41 дэх минутад гүйцээжээ.

Энэ хэсгийн гурав дахь тоглолт Азербайжан болон Сан-Мариногийн шигшээн хооронд болж, талбайн эзэд 5:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр Азербайжан 10 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж байна. Тэгвэл Сан-Марино одоогоор оноо авч чадаагүй яваа. Тоглолтын 20, 57 дахь минутад Исмаилов хоёрыг оруулсан бол Абдуллаев 25 дахь минутад нэгийг нэмжээ. Харин 71 дэх минутад зочин багийн хамгаалагч Чеволи өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, Садыгов 81 дэх минутад гүйцээжээ. Зочин багийн нэр төрийн ганц гоолыг 73 дахь минутад Палацци оруулсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.