УЕФА-гийн шинэ Ерөнхийлөгчийг 9 дүгээр сард тодруулна

УЕФА-гийн шинэ Ерөнхийлөгчийг 9 дүгээр сард тодруулна

Словен улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Александер Чеферин, Испанийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Анхель Мария Вильяр, Нидерландын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Михаэль ван Праг нар УЕФА-гийн Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөхөөр шигшигдэн үлдээд байна.

Уг тушаалд нэрээ дэвшүүлэхээр өргөдөл өгөх эцсийн хугацаа энэ сарын 20-нд дууссан бол УЕФА-гийн Ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийг Грекийн нийслэл Афин хотод 9 дүгээр сарын 14-нд явуулахаар товложээ. Энэ үеэр тус байгууллагын Ерөнхийлөгчийн албан тушаалаас Францын иргэн Мишель Платини-г огцруулж байгааг албан ёсоор зарлах юм. Тэрбээр УЕФА-г 2007 оноос хойш удирджээ.

Сануулан дурдахад, 2015 оны 12 дугаар сард Платини-гийн хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь 8 жилээр хасч, мөнгөн торгууль ногдуулсан юм. Үүний дараахан уг 8 жилийн хугацааг 6 жил болгон өөрчилсөн байна.

Харин Платини Спортын арбитрын шүүхэд зарга мэдүүлснээр торгуулийн хэмжээ 80 мянган франк байсныг 60 мянган франк болгож бууруулсны дээр эрх хассан хугацааг 4 жил болгож чадсан юм.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.