Италийн шигшээ баг Евро-2016-гийн хамгийн хөгшин нь
Франц улсад Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн болж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр өглөө үүрийн 04:00 цагаас Бельгийн шигшээг 2:0-ээр буулгаж авсан Италийн багийн гарааны 11 тоглогчийн дундаж нас нь 31 жил 169 хоногтой байжээ.
Энэ үзүүлэлтээрээ Италийн шигшээ Евро-2016 тэмцээний хамгийн хөгшин багаар тодроод байгаа юм. Мөн Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэнд гарч байсан хамгийн хөгшин гарааны 11-ээр ч тодроод байгаа аж. Харин энэ удаагийн Европын аваргын хамгийн залуу бүрэлдэхүүнтэй багаар Английн шигшээ нэрлэгдэж байгаа билээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.