Итали Е хэсгийг тэргүүлж байна
Франц улсад болж буй Евро-2016 тэмцээний Е хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Шөнийн 04:00 цагаас Италийн шигшээ баг хүчирхэг Бельгитэй учраа таарч, гал гарсан “тулаан” хийлээ. Тэгвэл энэ тоглолтод Италийн шигшээ буурь зааж өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авсан юм. Хэдийгээр Бельгийн шигшээ баг энэ удаагийн Европын аваргад оролцож байгаа хамгийн хүчирхэг бүрэлдэхүүн гэж хэлж болохоор ч ийн Италийн шигшээд хожигдлоо.
Тоглолтын 32 дахь минутад Жаккерини гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл Английн “Саутгэмптон” клубын довтлогч Пелле 90 дэх минутад эцсийн цэгийг нь тавьж, Бельгийн найдварыг галыг унтраасан юм. Ийнхүү Италийн шигшээ 3 оноо авснаар Е хэсгийг тэргүүлж байна.
Энэ тоглолтын өмнө 01:00 цагаас Ирландын шигшээ баг Шведтэй учраа тааран тоглосон. Энэ тоглолтод хоёр баг 1:1-ээр тэнцсэнээр оноо хуваалаа. Тоглолтын 48 дахь минутад Ирландаас Хулахан гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 71 дэх минутад Ирландын төвийн хамгаалагч Киран Кларк өөрийнхөө хаалганд авто гоол оруулснаар багаа хөөдсөн юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.