Герман даруухан хожиж, Дани бутниргэлээ

Герман даруухан хожиж, Дани бутниргэлээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 онд Орост болох билээ. Тэгвэл дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд энэ амралтын өдрүүдэд болох учиртай. Энэхүү тоглолтын өмнө шигшээ багууд нөхөрсгөөр тулж, бэлтгэл, тактикаа шалгаж байгаа юм.

Өнгөрсөн шөнө Германы шигшээ баг талбайдаа Финландыг хүлээж авч, 2:0-ээр даруухан хожлоо. Тоглолтын 55 дахь минутад Майер гоолдож, тооны харьцааг нээсэн байна. Харин 77 дахь минутад Финландын хамгаалагч Араюри өөрийнхөө хаалганд авто гоол оруулжээ.

Мөн өнгөрсөн шөнө Данийн шигшээ баг Лихтенштейнтэй тулж, 5:0-ээр бутниргэлээ. 30, 33 дахь минутад Йоргенсен хоёрыг оруулсан бол 49 дэх минутад Корнелиус нэгийг нэмж. Улмаар Фишер 61, Ларсен 84 дэх минутад тус бүр нэг гоол оруулснаар өрсөлдөгчөө төвөггүй буулгаж авсан байна.

Бусад тоглолтын үр дүн

  • Эстони 1-1 Мальт
  • Норвеги 0-1 Беларусь
  • Турк 0-0 Орос
  • Ирланд 4-0 Оман
  • Чех 3-0 Армен
  • Албани 0-0 Морокко
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.