Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгнө

Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгнө
Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ы ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгье гэжээ. Энэ талаар Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд түүний хэлснээр Н.Түвшинбаяр албан тушаалаа хүлээлгэн өгнө гэж бичгээр мэдэгдээгүй ч амаараа хэлсэн гэнэ.
 
Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарын хувьд одоогоор Н.Түвшинбаярын үүргийг гүйцэтгэж, олимпийн хороог толгойлж байгаа. Харин олимпийн хорооны зүгээс Н.Түвшинбаярын хэргийг шүүхээр эцэслэгдэн шийдэгдэх хүртэл ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийхгүй гэсэн байр суурьтай байгаа аж.
 
Н.Түвшинбаяр Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч өрсөлдөгчгүй ганцаараа нэр дэвшиж, гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдсон билээ.
 
Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан Н.Түвшинбаяр саяхан суллагдсан бөгөөд хилээр гарах эрхээ хасуулаад буй. Харин Э.Энхбат начны хувьд өдгөө Солонгос улсад эмчилгээ хийлгэж, саяхан ухаан орсон билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.