Донаван Митчел гэмтлээс эргэн ирж, цувралыг 1-1 болгож тэнцүүллээ

Донаван Митчел гэмтлээс эргэн ирж, цувралыг 1-1 болгож тэнцүүллээ

NBA-ын талбайд эхний шатны цувралын гурван тоглолт боллоо. Өрнөд бүсийг тэргүүлсэн Юта Жазз талбайдаа Мемфис Гриззлис багтай цувралын хоёр дахь тоглолтыг хийж 129-141 харьцаагаар Жазз хожлоо. Улмаар цувралыг 1-1 болгож тэнцүүлж байгаа бөгөөд цувралын гурав дахь тоглолт Гриззлисийн талбайд энэ сарын 30-ны өглөө болно.

Тус тоглолтод гэмтлээс Донован Митчел эргэн ирсэн бөгөөд 25 оноог авч багаа тэргүүлсэн бол Рүди Гобер 21 оноо, 13 самбар, Майк Конли 20 оноо, 15 дамжуулалт,  Бояан Богдонавич 18 оноо, Жордан Клаксон 16 оноог сэлгээнээс авчээ. Эсрэг багаас Жа Морант 47 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлжээ. Тэрбээр NBA плэй-оффын түүхэнд эхний 2 тоглолтдоо нийт хамгийн их оноо авсан тоглогчдоос хоёрт бичигдэж эхэлжээ.Түүний өмнө 

  • 75 —  Жорж Микан
  • 73 — Жа Морант 
  • 70 — Лука Дончич
  • 69 — Карийм Абдул-Жабар

Харин тус багаас Диллион Брүүкс 23 оноо, Валанчуйнас 18, Кайл Андерсон 11, Жаран Жексон 16 оноог гараа тоглогчид авчээ. Харин сэлгээний тоглогчид 14 оноог авсан бол Жаззын сэлгээ 43 оноог авсан байна.

Бусад тоглолтууд
 
Вашингтон Уйзардс 95-102 Филадельфи 76 /0-2 Сиксерс тэргүүлж байгаа/
 
Атланта Хаукс 92-101 Нью-Иорк Никс /1-1 цуврал тэнцсэн/
 
Мемфис Гриззлис 129 - 141 Юта Жазз /1-1 цуврал тэнцсэн/
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.