Өнөөдөр шөнө 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг олимпын эрхийн төлөөх сүүлийн тоглолтоо хийнэ

Өнөөдөр шөнө 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг олимпын эрхийн төлөөх сүүлийн тоглолтоо хийнэ
"Токио-2020" олимпын эрх олгох FIBA 3x3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээн Австри Улсын Грац хотод болж байгаа билээ. Тэмцээний эхний өдөр манай тамирчид Польш, Туркийн шигшээ багуудыг хожсоноор хэсгээ тэргүүлж байгаа. Шигшээ багийн залуус Польшийг 22-18, Туркийг 21-18 харьцаагаар тус тус буулган авсан.
 
Тус тоглолтод Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар нар тоглосон бөгөөд Э.Дөлгөөн хоёр тоглолтод нийт 16 оноог авч багаа тэргүүлжээ.
 
Манай улсаас гадна Бразилын баг Чех, Туркийг хожин хоёр хожилтойгоор хоёрдугаар байранд бичигдэж байна. Тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 20 баг тус бүр дөрвөн хэсэгт хуваагдан тоглож буй ба манай шигшээ баг "A" хэсэгт Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ багуудтай таарсан юм. Дараагийн тоглолт өнөөдөр буюу энэ сарын 29-нд 01:30, 03:35 цагуудад Чех, Бразилын шигшээ багуудтай хийнэ.
 
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.