Атланта Хаукс талбайдаа Никсийг буулгаж авч, цувралыг 2-1 харьцаагаар тэргүүлж эхэллээ

Атланта Хаукс талбайдаа Никсийг буулгаж авч, цувралыг 2-1 харьцаагаар тэргүүлж эхэллээ

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Эхний тоглолт Атланта Хаукс талбайдаа Нью-Иорк Никс багтай тоглож 94-105 харьцаагаар Хаукс хожлоо. Улмаар цувралыг 1-2 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын дөрөв дэх тоглолт энэ сарын 31-ний өглөө Хауксын талбайд болно.

Тус тоглолтод Хауксаас нийт 7 тоглогч 10-аас дээш оноог авсан бөгөөд тэднийг тэргүүлж Трэй Янг 21 оноо, 14 дамжуулалт, Богдан Богданович 15 оноог авчээ. Эсрэг багаас Деррик Рөүз 30 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Жульс Рендл 14 оноо, 11 самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэжээ.

Бусад тоглолт
 
Нью-Иорк Никс 94-105 Атланта Хаукс /2-1 харьцаагаар Хаукс тэргүүлж байгаа/
 
Брүүклин Нетс 119 - 125 Бостон Селтикс /2-1 харьцаагаар Нетс тэргүүлж байгаа/
 
Лос Анжелес Клипперс 118 - 108 Даллас Мавирекс /12 харьцаагаар Мавирекс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.