Лос Анжелес Клипперс баг хожиж, цувралыг 1-2 болгож ойртууллаа

Лос Анжелес Клипперс баг хожиж, цувралыг 1-2 болгож ойртууллаа

NBA-ын плэйоффын өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт Лос Анжелес Клипперс талбайдаа Финикс Санс багтай тоглолоо. Тоглолтын эхлэлээс Клипперс гайхалтай байж эхний үеийг 8 онооны илүү дуусгасан ч хоёрдугаар үед тэр тэргүүллээ алдаж 48-46 харьцаагаар өндөрлөлөө. Гэвч гуравдугаар үед Клипперс дахин гайхалтай тоглолтыг үзүүлснээр эсрэг багаас 13 оноог илүү авсан бөгөөд шийдвэрлэх үед онооны тэргүүллээ алдалгүй явсаар 92-106 харьцаагаар хожлоо. Улмаар цувралыг 2-1 харьцаатай болгож ойртуулсан бөгөөд цувралын дөрөв дэх тоглолт Клипперсийн талбайд зургадугаар сарын 27-ны өглөө болно.

Тус тоглолтод Пол Жорж 27 оноо, 15 самбар, 8 дамжуулалтыг үзүүлсэн бол Режжи Жаксон 23 оноо, Зубач 26 оноо, 16 самбар, Терранс Мэйн 12 оноог авчээ. Эсрэг багаас ковидын проткол улмаас өмнөх хоёр тоглолтод оролцоогүй Крис Пол талбайд гарсан бөгөөд 15 оноо, 12 дамжуулалтыг үзүүлсэн бол ДиАндрей Эйтон 18 оноо, 9 самбар, Дэвин Бүүкэр 15 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.