Финикс Санс цувралыг 3-1 болголоо

Финикс Санс цувралыг 3-1 болголоо
NBA-ын плэйоффын өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолт Лос Анжелес Клипперс талбайдаа Финикс Санс багтай тоглолоо. Тоглолтын эхлэлээс Санс гайхалтай байж эхний хагасыг 14 онооны илүү дуусгасан ч гуравдугаар үед тэр тэргүүллээ алдаж онооны зөрүү 3 болж ойртож өндөрлөсөн юм. Гэвч шийдвэрлэх үед онооны тэргүүллээ алдалгүй явсаар 84-80 харьцаагаар Санс хожлоо. Улмаар цувралыг 3-1 харьцаатай болгож тэргүүлж байгаа бөгөөд цувралын тав дахь тоглолт Сансын талбайд зургадугаар сарын 29-ны өглөө болно.
 
Тус тоглолтод Крис Пол талбайд гарсан бөгөөд 18 оноо, 7 дамжуулалтыг үзүүлсэн бол ДиАндрей Эйтон 19 оноо, 22 самбар, 4 хаалт, Дэвин Бүүкэр 25 оноог авчээ. Эсрэг багаас Пол Жорж 23 оноо, 16 самбар, 6 дамжуулалтыг үзүүлсэн бол Режжи Жаксон 20 оноо, Зубач 13 оноо, 14 самбар, Терранс Мэйн сэлгээнээс 12 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.