Нэмэлт цагт гурван ч гоол орж Итали шөвгийн наймд шалгарлаа /тоглолтын тойм бичлэгтэй/

Нэмэлт цагт гурван ч гоол орж Итали шөвгийн наймд шалгарлаа /тоглолтын тойм бичлэгтэй/
Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд өнгөрсөн шөнө болж шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо. Италийн шигшээ Автсрийн багтай тоглож үндсэн цаг 0-0 харьцаагаар өндөрлөснөөр нэмэлт цаг  сунгасан юм. Нэмэлт цагт харин эхний гоолыг Италиас 95 минутад Спинаццола дамжуулалтаар Кьеза оруулсан бол 105 минутад Ачерби дамжуулалтаар Пессина оруулж 2-0 харьцаагаар тэргүүлж эхэлжээ. Австриас Калайджич 114 минутад Италийн хаалганд гоол оруулж нэмэлт цаг өндөрлөж 2-1 харьцаагаар Италийн шигшээ хүндхэн тоглолтын дараа шөвгийн наймд шалгарлаа. 
 
Тэднийг шөвгийн наймд Бельги болон Португалийн багуудын хожсонтой нь долдугаар сарын 3-ны шөнийн 03:00 цагт тоглоно.
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.