Англи Данийг нэмэлт цагт хожлоо
EURO 2020-ийн шөвгийн дөрвийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө болж аваргын төлөө өрсөлдөх хоёр баг тодорлоо.
Өнгөрсөн шөнө Англи болон Данийн хооронд тоглолт болж эхний гоолыг 30 дахь минутад Данийн Миккел Дамсгаар чөлөөт цохилтоос гоолдож Английг хүндхэн байдалд оруулсан.
Тэмцээн эхэлснээс хойш хаалгандаа анх удаа гоол алдсан Англичууд ердөө 9 минутын дараа тэнцээний гоолыг оруулсан нь Данийн төвийн хамгаалагч Симон Кяарын нэр дээр бичигдэв.
Тоглолтын үндсэн цаг 1-1 харьцаагаар өндөрлөсөн тул нэмэлт 30 минут сунгагдсан бөгөөд 104 дэх минутад Рахим Стерлинг багтаа торгуулийн цохилт авчирч торгуулийн цохилтыг Английн довтлогч Харри Кейн алдсан ч Каспер Шмайхелын гарт ойсон бөмбөгийг хаалганд оруулж багтаа хожлын тэргүүллийг авчирсан юм.
Ийнхүү тоглолт 2-1 харьцаагаар дуусаж Англи финалд Италийн шигшээ багтай тоглохоор болов. Финалын тоглолт долдугаар сарын 12-ны 03:00 цагаас эхэлнэ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.