Японы Эдийн засаг, сэргээн босголтын яамны сайд Ясүтоши Нишимүра Токиод долдугаар сарын 12-ноос наймдугаар сарын 22 хүртэл онц байдал зарлана гэж мэдэгдсэн хэмээн NHK мэдээллээ. Онц байдлын үеэр бар ресторанд архи, шар айрагны худалдааг хязгаарлаж, караокэг хаах гэнэ. Ард иргэдийг зуны амралтын үеэр хөдөө орон нутгаар зорчихгүй байх, нас барагсдыг хүндэтгэх болон баяр ёслол тэмдэглэхгүй байхыг анхааруулсан байна. Онц байдлыг мөн Окинавад тогтоох бол Сайтама, Канагава, Осака, Чибад аюугүй байдлын журмыг чангатгах юм байна. Олимпийн наадмын үеэр энгийн иргэд гадаадаас ирэх тамирчидтай хавьтал болохоос сэргийлэх үүднээс энэхүү онц байдлыг зарлаж байна хэмээн Японы хэвлэлүүд таамаглан бичжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.