М.Уранцэцэг мөнгөн медалийн төлөө Дистриа Красникитэй барилдана

М.Уранцэцэг мөнгөн медалийн төлөө Дистриа Красникитэй барилдана

Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо. Манай бөх шөвгийн наймд Израилийн Шира Ришониг үүрч вазари аваад залгуулан даралтад оруулж, цэвэр ялсан юм.

Тэрбээр өмнө нь Ришониг дөрвөн удаа ялж байсан, энэ удаад ч ялснаар хоорондын харьцаа 5:0 боллоо. Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникитэй барилдана. Тэдний хоорондын харьцаа 2:2 байгаа юм. Медалийн төлөөх барилдаанууд 16:00 цагаас эхлэх бөгөөд Урнаа дөрөв дэх барилдаанд дэвжээн дээр гарна.

Эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт Чилийн бөх Мари Де Варгасыг гарт нь өчиж цэвэр ялсан бол гуравдугаар тойрогт Израилийн бөх Шира Ришониг эхлээд базари үнэлгээгээр унагааж дараа нь гарт өчсөнөөр цэвэр ялсан юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.