Манай эмэгтэй сагсчид эзэн орны тамирчдад ялагдлаа

Манай эмэгтэй сагсчид эзэн орны тамирчдад ялагдлаа
Монголын сагсчин охид олимпийн наадмын гурав дахь тоглолтоо талбайн эзэн Японы эсрэг хийлээ. Азийн наадмын мөнгөн медальт хүчтэй багийн эсрэг манай охид чамлахааргүй өрсөлдөж, 19:10-аар дийлдэв. Манайхан багаараа жигд тоглосон бөгөөд Б.Солонго, Э.Чимэддолгор нар гурван оноо авсан бол О.Хулан, М.Цэрэнлхам нар тус бүр хоёр оноо нэмэрлэв. 
 
Улмаар гурван хожигдолтой боллоо. Тэд эхлээд 2018 оны дэлхийн аварга Италийн багтай хийж 14:15 ганцхан оноогоор хожигдсон бол АНУ-д 9-21 харьцаагаар хожигдоод байсан юм.
 
Одоо манай охид хэдэн цаг амарч байгаад 13.00 цагаас энэ тэмцээнд нэг ч хожигдоогүй байгаа ОХУ-ын эсрэг тоглох болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.