Жүдоч охин жиндээ орохын тулд үсээ хусуулжээ

Жүдоч охин жиндээ орохын тулд үсээ хусуулжээ

Өчигдөр манай тамирчин М.Уранцэцэг жүдо бөхийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртэн Монголын багийн медалийн салхийг хагалсан. Тэгвэл түүний жинд барилдсан солонгос жүдоч жиндээ орохын тулд үсээ хусуулсан нь олны анхаарлыг татаад байна. Үзлэгт орохын өмнө түүний жин 500 гр илүү байсан тул тэрбээр хоол идэхээс татгалзаж, гүйлтээр хөлсөө гаргах гэж оролдсон ч ухаан алдсан байна. Ингээд аргагүйн эрхэнд үсээ хусуулан байж жиндээ арайхийн оржээ. Гэвч хэтэрхий их тамирдсан тул эхний даваандаа Словенийн М.Штангарт дийлдсэн юм. Тэрбээр барилдааны дараа “Өчигдөр би биеэсээ аль болохих их хөлс гадагшлуулахыг хичээсэн. Гэвч шингэний дутагдлаас болж ухаан алдаж унасан. Ингээд үсээ хусаж байж жиндээ орлоо. Олимпийн наадамд барилдаж л байвал үс надад чухал биш. Гэвч эхний даваанд ялагдсан нь маш харамсалтай байна” хэмээн ярьжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.