Тамаваши Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан нар качигоши хийлээ

Тамаваши Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан нар качигоши хийлээ

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу кюүшюү башё арвандөрөв дэх өдрөө өчигдөр болж өндөрлөлөө.

Тус башёд Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Ёкозүна Какүрюү Ананд хоёр аварга хоёулаа гэмтлийн улмаас зодоглоогүй бөгөөд монгол бөхчүүдээ манлайлж Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комүсүби цолтойгоор барилдаж байна. Тэрбээр өчигдөр маэгаширагийн 17-гоос барилдаж байгаа Шиманоумитэй барилдаж давлаа. Улмаар 12 даваа хоёр унаатай болсон бол өнөөдөр түүний өрсөлдөгч нь башег 13 даваа нэг унаатайгаар тэргүүлж байгаа озеки Такакейшотой барилдана.

Харин маэгаширагийн 6-гаас барилдаж байгаа Тамаваши Мөнх-Оргил, маэгаширагийн 16 барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан нар өнөөдөр өрсөлдөгч бөхөө давснаар найман даваа зургаан унаатай болж качигоши хийлээ.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал
Ёкозүна Какүрюү Ананд
Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12-2
Маэгашира-1 Кирибаяма Б.Лхагвасүрэн 3-11
Маэгашира-6 Тамаваши Мөнх-Оргил 8-6
Маэгашира-13 Хошорюү С.Бямбасүрэн 7-7
Маэгашира-13 Ичиножу А.Ичинноров 7-7
Маэгашира-16 Чиёошома Г.Мөнхсайхан 8-6

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.