“Рома” ээлжит хожлоо авлаа

“Рома” ээлжит хожлоо авлаа

Италийн Сери А лигийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт Италийн шилдэг “Рома” клуб талбайдаа “Сампория”-г хүлээж авч, 3:2-оор буулгаж авлаа. Ингэснээр эхний гурван тойрогт нэг тэнцэж, хоёр хожиж, 7 оноотой болсноор гуравдугаар байрт бичигдэж байгаа юм. Мөн эхний гурван тойргийн дараах байдлаар хожигдоогүй гурван багийн нэг болж үлдлээ.

Тоглолтын 8 дахь минутад Салах тооны харьцааг нээсэн. Харин зочдоос 18 дахь минутад Муриэль тэнцүүлсэн бол 41 дэх минутад Куальярелла нэгийг нэмжээ. Тэгвэл 61 дэх минутад Жеко тэнцүүлж, Тотти 90 дэх минутад торгуулын цохилтоос гоол оруулж, багтаа ялалт авчирсан байна.

Бусад тоглолтын үр дүн

  • Аталанта 2-1 Торино
  • Кьево 1-1 Лацио
  • Милан 0-1 Удинезе
  • Пескара 1-2 Интер

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.