Севилья клуб Европа лигт тоглохоор боллоо

Севилья клуб Европа лигт тоглохоор боллоо

Аваргуудын лигийн хэсгийн шатны зургадугаар тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. G хэсгийн сүүлийн тоглолт Германы Вольфсбург талбайдаа Францын Лилль клубтэй тоглож 1-3 харьцаагаар Лилль хожлоо. Улмаар 11 оноотойгоор хэсгээ тэргүүлж шөвгийн 16 шалгарсан бол Вольфсбург клуб 5 оноотойгоор хэсгийн сүүлийг мушгижээ. Тус тоглолтод 11 минутад Йылмаз, 72 минутад Дэвид, 77 минутад Гомес нар гоолдсэн бол Вольфсбург цорын ганц гоолыг 89 минутад Штеффен оруулжээ. 

Энэ хэсгийн нөгөө тоглолт Австрийн Ред Булл талбайдаа Испаний Севилья клубтэй тоглож 1-0 харьцаагаар хожлоо. Улмаар 10 оноотойгоор хэсгийн хоёроор шалгарч аваргуудын лигийн шөвгийн 16 үлдлээ. Харин Севилья клуб 6 оноотойгоор G хэсгийн гуравдугаар байраар шалгарч Европа лигт тоглохоор боллоо. Тус тоглолтын цорын ганц гоолыг 50 минутад Окафор оруулжээ.

Аваргуудын лигийн хасагдах шат буюу шөвгийн 16-гийн сугалаа арванхоёрдугаар сарын 13-нд болно.

Зургадугаар тойргийн бусад тоглолтын үр дүн

ПСЖ 4 : 1 Брюгге 
РБ Лейпциг 2 : 1 Манчестер Сити 
Боруссия Д 5 : 0 Бешикташ 
Аякс 4 : 2 Спортинг 
Реал Мадрид 2 : 0 Интер 
Шахтер 1 : 1 Шериф 
Милан 1 : 2 Ливерпүүл 
Порту 1 : 3 Атлетико 
Ювентус 1 : 0 Мальме 
Зенит 3 : 3 Челси 
Байерн Мюнхен 3 : 0 Барселона 
Бенфика 2 :  0 Динамо Киев 
Манчестер Юнайтед 1 : 1 Янг Бойз 
Аталанта– : –Вильярреал 
Ред Булл 1 :  0 Севилья 
Вольфсбург 1 : 3 Лилль

 

Хэсэг G

  Тоглолт Хожил Тэнцээ Хожигдол Оруулсан гоол Алдсан гоол Гоолын зөрүү Оноо
 
LOSC
6 3 2 1 7 4 3 11
 
Salzburg
6 3 1 2 8 6 2 10
Sevilla 6 1 3 2 5 5 0 6
Wolfsburg 6 1 2 3 5 10 -5 5

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.