Лос Анжелес Лейкэрс гурав дараалсан ялагдлаа зогсоолоо

Лос Анжелес Лейкэрс гурав дараалсан ялагдлаа зогсоолоо

NBA-ын талбайд 12 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Юта Жазз багтай тоглож эцсийн мөчид 101-95 харьцаагаар Лейкэрс хожиж гурав дараалсан ялагдлаа зогсоолоо. Улмаар 22 хожил, 22 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-рт бичигдэж байгаа бол Жазз 29 хожил, 15 хожигдолтой болж өрнөд бүсийн 4-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 25 оноо, 7 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 15 оноо,8 самбар, сэлгээнээс Стэнли Жонсон 15 онооныхоо 10-ыг шийдвэрлэх үед авчээ. Эсрэг багаас Майк Конли 20 оноо, Рүди Гобэр 19 оноо, 16 самбараас бөмбөг авчээ.

Өнөөдөр бусад тоглолтын үр дүн

Нью-Йорк Никс 87 : 97 Шарлотт Хорнетс
Вашингтон Уйзардс 117 : 98 Филадельфи 76
Кливленд Кавалерс 114 : 107 Брүүклин Нетс
Мемфис Гриззлис 119 : 106 Чикаго Буллз
Лос Анжелес Клипперс 139 : 133 Индиана Пэйсэрс
Атланта Хаукс 121 : 114 Милуоки Багс
Орландо Межик 88 : 98 Портленд Трэйл Блэйзэрс
Майами Хит 104 : 99 Торонто Топторс
Даллас Мавирекс 104 : 102 Оклахома-Сити Тандер
Сан-Антонио Спөрс 107 : 121 Финикс Санс
Лос Анжелес Лейкерс 101 : 95 Юта Жазз

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.