ОХУ-ын Красноярск хотод болж буй Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт Гранпри тэмцээн хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, ОУХМ Г.Отгонжаргал нар маргааш хоорондоо алтан медалийн төлөө барилдахаар болов.
Б.Болортуяа хагас шигшээд 14 хоногийн өмнө Сорилоор ялагдсан Б.Хулантай Красноярскт даагаа нэхэж цэвэр, Г.Отгонжаргал эзэн орны Лейла Карымоваг 5:5-аар тус тус ялсан.
Тэднээс гадна 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт гавьяат тамирчин С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө барилдах эрхтэй болж, 53 кг-д Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа нар маргааш хүрэл медалийн төлөө барилдана. Тэгвэл эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Ослогийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга дагах барилдаан хийхээр болов.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.