Сар шинийн барилдаанд барилдах бөхчүүд болон үзэгчид заавал шинжилгээ өгнө

Сар шинийн барилдаанд барилдах бөхчүүд болон үзэгчид заавал шинжилгээ өгнө

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сарын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр 12.00 цагаас эхэлнэ. Тус барилдаанд зодоглохоор улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, М.Бадарч, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Д.Анар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 270 бөх бүртгүүлжээ.

Сар шинийн баярын хүчит бөхийн барилдаанд барилдах бөхчүүд болон үзэгчид Монгол бөхийн өргөөний гадаа байрлах шинжилгээний цэгт заавал шинжилгээ өгөх юм байна. Бусад эрүүл мэндийн байгууллагуудад хийлгэсэн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг хүчингүйд тооцох аж. “Эерэг” гарсан тохиолдолд халдварын шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран бөхийн барилдаанд барилдах, үзэх боломжгүй юм байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.