Аймгийн заан Э.Мөнхжаргал Улсын гарьд Б.Гончигдамбаар зургаа давлаа

Аймгийн заан Э.Мөнхжаргал Улсын гарьд Б.Гончигдамбаар зургаа давлаа

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр /2021.01.31/ эхэлсэн. Сар шинийн барилдаан өнөөдөр /2021.02.01/ 14:00 цагаас үргэлжилж байна. Одоо зургаагийн даваа өндөрлөлөө. Тус даваанд Улсын харцага Т.Баасанхүү Улсын харцага О.Хангай нар тунаж үлдэж Улсын харцага Т.Баасанхүү давжээ.

Харин үүний дараа Улсын гарьд Б.Гончигдамба аймгийн заан Э.Мөнхжаргалд өвдөг шорооджээ. Э.Мөнхжаргал нь дөрвийн даваанд П.Бүрэнтөгс аваргыг давсан бол тавын даваанд Улсын начин Ч.Батчулуунтай тунаж үлдэж давсан билээ.

Зургаагийн даваа

Улсын гарьд Б.Гончигдамба - Аймгийн заан Э.Мөнхжаргал

Улсын гарьд М.Бадарч - Улсын харцага Б.Бат-Өлзий

Улсын заан Б.Пүрэвсайхан - Улсын харцага Зоригтбаатар

Улсын харцага Т.Баасанхүү – Улсын харцага О.Хангай

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.