Димар ДеРөүзэн 41 оноог авч багаа хожилд хөь

Димар ДеРөүзэн 41 оноог авч багаа хожилд хөь

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Өнгөрсөн жилийн аварга баг Милоуки Багс талбайдаа Чикаго Буллз багтай цуварлын хоёр дахь тоглолтыг хийлээ. Эхний үеэс Бухнууд тэргүүлж эхэлсэн бөгөөд эхний хагас дуусахад 14 онооны тэргүүлэлтэй дуусгасан бол гуравдугаар үед 7 оноогоор оноог ойртуулж шийдвэрлэх үед онооны зөрүү дөрөв болж ойртож 114-110 харьцаагаар Буллзын тэргүүлэл дор өндөрлөжээ.

Улмаар цуврал 1-1 болж тэнцсэн бөгөөд цувралын гурав дахь тоглолт Чикагогийн талбайд энэ сарын 23-ны өглөө болно.

Тус тоглолтод Димар ДеРөүзэн 41 оноо, 7 самбар, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Никола Вучевич 24 оноо, 13 самбар, Зак Лавин 20 оноо, Алекс Карусо 9 оноо, 10 дамжуулалтыг өгчээ. Эсрэг багаас Яннис Антетокумпо 33 оноо, 18 самбар, 9 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Крис Меддлетон 18 оноо, 8 дамжуулалтыг гүйцэтгэсэн ч тоглолтыг дуусгаж чадалгүй гэмтжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Брүүклин Нетс 107-114 Бостон Селтикс /0-2 харьцаагаар Селтикс тэргүүлж байгаа/
  • Филадельфи 76 104-101 Торонто Репторс /3-0 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа/
  • Чикаго Буллз 114-110 Милоуки Багс  /1-1 харьцаагаар тэнцлээ/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.