“Интер” 2018 онд Симеонег урихаар төлөвлөж байна

“Интер” 2018 онд Симеонег урихаар төлөвлөж байна

Испанийн “Атлетико Мадрид” клубын дасгалжуулагч Диего Симеонед Италийн алдарт “Интер” клуб 2018 онд санал тавих ажээ. Goal.com-ийн мэдээлж байгаагаар өдгөө 46 настай дасгалжуулагчийн Испанийн багтай байгуулсан гэрээ тэр үед дуусах учраас “Интер” санал тавихаар зэхэж байгаа аж.

2015 оны гуравдугаар сард “Атлетико” Симеонетэй 2020 он хүртэл гэрээ байгуулахаар болсон ч сүүлдээ 2018 оны зун хүртэл гэрээлсэн билээ. “Интер” клубын одоогийн дасгалжуулагч Франк де Буртай 2019 он хүртэл гэрээ байгуулсан. Гэхдээ хугацаанаасаа өмнө гэрээгээ цуцалж, нөхөн олговор өгөхд бэлэн байгаа аж.

Дашрамд дурьдахад, “Атлетико”-гийн дасгалжуулагч Диего Симеоне 1997-1999 он хүртэл “Интер”-т тоглож байсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.