Э.Сумъяабазар шөвгийн 16-д Ян Юу Вэйтэй барилдана

Э.Сумъяабазар шөвгийн 16-д Ян Юу Вэйтэй барилдана

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо эхэлнэ. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Өнөөдөр эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын барилдаанаар дэлхийн аварга "салхи хагална". Манайхаас энэ хоёр жинд хоёуланд жүдочдоо давхарласан.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар нар хүч үзнэ. Анх удаагаа орж байгаа Э.Сумъяабазарын 32-т Морока Улсын бөх Юнес Саддикитэй барилдаж базари үнэлгээгээр ялалт байгууллаа.

Тэрбээр А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Египетийн бөх Сами Юссритэй оноолт таарч вазари үнэлгээгээр ялалт байгууллаа. Улмаар шигшээ 16-д хэсгийг тэргүүлсэн Тайваны бөх Ян Юу Вэйтэй барилдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.