Э.Сумъяабазар эхний учраагаа яллаа

Э.Сумъяабазар эхний учраагаа яллаа

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо эхэлнэ. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Өнөөдөр эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын барилдаанаар дэлхийн аварга "салхи хагална". Манайхаас энэ хоёр жинд хоёуланд жүдочдоо давхарласан.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар нар хүч үзнэ. Э.Сумъяабазарын хувьд А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Египетийн бөх Сами Юссритэй оноолт таарч вазари үнэлгээгээр ялалт байгууллаа. Улмаар шигшээ 32-т Морока Улсын бөх Юнес Саддикитэй барилдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.