М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медалийн төлөө барилдана

М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медалийн төлөө барилдана

Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдөр 125 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэлийг хагас шигшээд сүүлийн хоёр жил U17, U20, U23 насны дэлхийн аваргад түрүүлээд буй Ираны залуу од Амирреза Фардин Масуми Валадитай хүч шавхсан, тун хүнд барилдаан хийж 8:6-гаар ялалт байгуулав. Манай бөх 3:6-гаар хожигдож яваад цаг дуусахаас 2 секундын өмнө нь дэвжээний захад хутгаж унаган ялалтын 4 оноогоо авсан.

М.Лхагвагэрэл орой хамгийн сүүлд эзэн орны Юсуп Батырмурзаевтай алтан медалийн төлөө барилдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.