ЖҮДО ДАШТ: Өнөөдөр Э.Ариунболд, Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар барилдана

ЖҮДО ДАШТ: Өнөөдөр Э.Ариунболд, Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар барилдана

Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах өнөөдөр тэмцээн эхэлнэ. Тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй есөн жүдоч эх орноо төлөөлөн оролцоно. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд 98 орны 649 тамирчин оролцох юм. Эхний өдөр манайхаас гурван бөх барилдах бол хэсгийн тоглолт манай цагаа 16:00 цагт эхлэх бол медалийн төлөөх барилдаан 23:00 цагаас эхэлнэ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 37 жүдочин барилдах юм. Манай улсаас ОУХМ Энхтайваны Ариунболд “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Узбекистаны Далшодбек Братовтой барилдана. 

 

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 45 тамирчин барилдана. ОУХМ Ганбаатарын Наранцэцэг “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Тунисын Омайми Бибиойтойтай таарсан. Түүнийг хожвол хоёрдугаар тойрогт Австрийн Катарина Танзертай барилдах юм. 

 

Энэ жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ Бавуудоржийн Баасанхүү Чилийн Мари Ди Варгас Лэйтэй барилдах юм. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Брундийн бөх Шигнолини Канямунизатай барилдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.