Эрэгтэй 3х3 сагсчид хэсгийн сүүлийн тоглолтоо Филиппины эсрэг тоглоно

Эрэгтэй 3х3 сагсчид хэсгийн сүүлийн тоглолтоо Филиппины эсрэг тоглоно

“Ханжоу 2022” Азийн XIX наадмын эрэгтэй сагсан бөмбөгийн 3x3 тэмцээнд өчигдөр Хонгконгийг багийг 21-19 харьцаагаар хожлоо. Улмаар манай баг хоёр хожил, нэг хожигдолтойгоор А хэсгийн гуравт бичигдэж байна. Өнөөдөр тэд хэсгийг тэргүүлж байгаа Филиппины багтай 16:20 цагт тоглоно. Хэрвээ тэд хожвол хэсгийг тэргүүлж шилдэг наймд шууд орно. Харин хожигдвол хэсэгт гуравт бичигдэж шилдэг наймд орохын тулд нэмэлт тоглолтыг хийнэ.

Харин эмэгтэй баг хоёр хожигдолтойгоор С хэсгийг тэргүүлж байгаа. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Филиппины багтай өнөөдөр 13:50 цагт тоглох байсан ч тус баг нь тоглохгүй байгаа учраас манай багт хожил авч хэсгийг тэргүүлж шилдэг наймд үлдлээ.

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ