Лингард 15 дахь нь

Лингард 15 дахь нь

Английн шигшээ баг өнгөрсөн бямба гарагт Мальттай тулж, 2:0-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод “Манчестер Юнайтед”-ын хагас хамгаалагч Жесси Лингард Английн шигшээн төлөө анх удаа талбайд гарсан. Ингэснээр 1992 оноос хойш “Манчестер Юнайтад”-ын академиас гарч ирж, Английн шигшээн төлөө тоглосон 15 дахь хөлбөмбөгч болж байгаа ажээ. 

Жесси Лингард анхны тоглолтдоо оролцохдоо “Гурван арслангууд”-ын ахлах дасгалжуулагч Гарет Саутгейтээс чамгүй магтаалын үг сонссон юм.  Дашрамд дурьдахад, “Бөрнли” клубын хамгаалагч Майкл Кин Словенийн шигшээн эсрэг тоглолтод оролцож магадгүй байгаа ажээ.

Хэрвээ тэрбээр гараанд гарвал “Манчестер Юнайтед”-ын академиас гарч ирж, “Гурван арслангууд”-ын төлөө тоглосон 16 дахь хөлбөмбөгч болох юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.