Дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн В хэсгийн гурван тоглолт боллоо. Гуравдугаар тойрогт хэсгийг тэргүүлэгч Швейцарийн шигшээ баг Андоррын талбайд зочилж, 1:2-оор буулгаж авсан юм. Ингэснээр 9 оноотой болж, тэргүүллээ хадгалж үлдлээ. Харин Андорра ганц ч оноогүй, хэсгийн сүүлийн байрт бичигдэж байна.
Тоглолтын 19 дэх минутад Фабиан Шер торгуулын цохилтоос тооны харьцааг нээсэн. Улмаар 77 дахь минутад Мехмеди нэгийг нэмжээ. Тэгвэл талбайн эздээс 90 дэх минутад Мартинес нэр төрийн ганц гоол оруулсан байна.
Тэгвэл хоёрдугаар тойрогт өрсөлдөгчөө 6:0-ээр бутниргэсэн Португалын шигшээ баг энэ удаад Фарерын арлуудын шигшээн талбайд зочилж, мөн л 0:6-аар буулгаж авлаа. Ингэснээр 6 оноотой болж, хэсгийнхээ хоёрдугаар байр руу орж ирж байгаа юм. Тоглолтын 12, 22, 37 дахь минутад Андре Силва хет-трик хийсэн. Улмаар 65 дахь минутад Роналдо нэгийг нэмсэн бол Моутиньо, Жоау Канселу нар 90 дэх минутад нэг нэгийг оруулж, багтаа ялалт авчирчээ. Роналдо энэ тойрогт нэгийг хийснээр 3 тоглолтын дараа 5 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын тэргүүнд бичигдэж байна.
Хэсгийн гурав дахь тоглолт Латвид боллоо. Тэд гэртээ Унгарын шигшээг хүлээж авч, 0:2-оор хожигдсон юм. Унгар энэ тоглолтод хожсоноор 4 оноотой болж, хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 10 дахь минутад Дьюрчо тооны харьцааг нээсэн бол 77 дахь минутад Салаи гүйцээсэн байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.