Леброн Жэймс түүхэнд 39000 оноонд хүрсэн АНХНЫ тоглогч болж, баг нь хожил байгууллаа

Леброн Жэймс түүхэнд 39000 оноонд хүрсэн АНХНЫ тоглогч болж, баг нь хожил байгууллаа

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Юта Жазз багтай тоглолоо. Мөн энэ тоглолт нь улирал дундын цомын өрнөдийн А хэсгийн сүүлийн тоглолт болж байгаагаараа онцлогтой болжээ. Энэ тоглолтод Лейкэрс эхний үеэс тэргүүлж явсаар  99-131 харьцаагаар хожлоо. Улмаар улирлын ес дэх хожлоо байгуулсан бол улирал дундах цомын тэмцээний хувьд А хэсгийг тэргүүлж дөрөв дэх хожлоо байгуулж хасагдах шатанд өрсөлдөх эрхээ батагаажуулсан юм. Харин Жазз дөрвөн хожил, 10 хожигдолтой болж байгаа бол цомын тэмцээнд хоёр хожил, хоёр хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Энтони Дэвис 26 оноо, 16 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол ДиАнжело Рассел 20 оноо, 8 дамжуулалт, Леброн Жеймс 17 оноо, 7 самбар, 9 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Улмаар Жеймс 39000 онооны босго давсан лигийн түүхэнд анхны тоглогч болсон бөгөөд мөн холын зайн шидэлт оруулсан гүйцэтгэлээрээ Винс Картерыг гүйцэж 7-р байрт орсон юм.

Харин эсрэг багаас Жон Коллинс 15 оноо, сэлгээнээс Омер Юртсэвэн 18 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Торонто Репторс 107-126 Орлондо Межик
Индиана Пэйсэрс 157
-152 Атланта Хокс
Клевлэнд Кавалерс 122-119 Филадельфи 76 /нэмэлт цагт/
Портлэнд Трэйл Блэйзэрс 107-120 Финикс Санс
Юта Жазз 99-131 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ