Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Сакермэнто Кингс багт эцсийн мөчид хожигдлоо

Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Сакермэнто Кингс багт эцсийн мөчид хожигдлоо

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Сакермэнто Кингс багтай энэ улирлын сүүлийн буюу дөрөв дэх тоглолтоо хийлээ. Өмнө гурван тоглолтод эцсийн мөчид шийдэгдэж байсан бөгөөд Уорриорс хоёр хожиж, нэг хожигдоод байжээ. Харин өнөөдрийн тоглолтод Кингс эхний үеэс тэргүүлж эхэлсэн бөгөөд тэргүүллээ алдалгүй явсаар 134-133 харьцаагаар Кингс хожил байгууллаа. Улмаар улирлын 25 дахь хожлыг байгуулж өрнөд бүсийн 7-рт эрэмбэлэгдэж байгаа бол Уорриорс 19 хожил, 23 хожигдолтой болж өрнөд бүсийн 12-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Харрисон Барнес 39 оноог авч багаа тэргүүлсэн бол ДиАарон Фокс 29 оноо, Димантус Сабонис 18 оноо, 8 самбар, 13 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Стифэн Көрри 33 оноог авч багаа тэргүүлсэн бол Анрью Уйггинс 17 оноо, Клэй Томпсон 16 оноог авсан бол сэлгээнээс Жонатан Куминга 31 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 122-134 Индиана Пэйсэрс
Юта Жазз 123
-108 Вашингтон Уйзардс
Минносато Тембэрволвис 96-94 Брүүклин Нетс
Бостон Селтикс 143-110 Миами Хит
Денвер Наггетс 84-122 Нью-Иорк Никс
Сакермэнто Кингс 134
-133 Голдэн Стэйт Уорриорс
Чикаго Буллс 132-141 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ