Б.Гончигсүрэн Антальягийн их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Б.Гончигсүрэн Антальягийн их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Антальягийн их дуулга дууслаа. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт Данийн Матиас Мадсен, дараагийн тойрогт Швейцарын Даниэл Эйх нарыг ялсан ч хэсгийн аваргын төлөө Оросын Арман Адамианд ялагдаж дагахаар болсон. Улмаар дагахад Нидерландын Майкл Коррел ялж, Бразилын Леонардо Гончалвеш нарыг ялж хүрэл медаль хүртэв.

Түүнээс гадна Анталъягаас Г.Наранцэцэг эхний медалийг авчирсан бол хоёр дахь хүрэл медаль энэ байв. Энэ удаагийн их дуулгыг Монголын шигшээ багаас 20 тамирчин зорьсноос 2 медальтай дуусгалаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ