Чарли Остин сүүлийн 6 тоглолтод 7 гоол оруулжээ

Чарли Остин сүүлийн 6 тоглолтод 7 гоол оруулжээ

Английн “Саутгэмптон” клубын довтлогч Чарли Остан премьер лигийн наймдугаар тойрогт “Бөрнли” клубын эсрэг хоёр гоол оруулсан билээ. Тэрбээр хоёр дахь гоолоо торгуулийн цохилтоос оруулсан.

Ингэснээр тэрбээр сүүлийн 6 тоглолтод 7 гоол оруулсан гайхалтай амжилтыг үзүүлээд байна. Тэр дундаа премьер лигт 4 гоол оруулчихаад байгаа юм. Тавдугаар тойрогт “Суонси”-гийн эсрэг хожлын ганц гоол оруулсан бол зургадугаар тойрогт “Вест Хэм”-ийн эсрэг нэгийг оруулжээ.

Харин 8 дугаар тойрогт хоёрыг оруулсан.  Түүнээс гадна Европа лигт “Спарта Парага” клубын хаалганд хоёр гоол оруулчихаад байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.