Аваргуудын лигийн гуравдугаар тойрогт Английн “Лестер” клуб талбайдаа Данийн “Копенгаген” клубыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авсан билээ. Тэгвэл “Лестер” эхний гурван тойрогтоо хожиж, 9 оноо авч, 5 гоол оруулж, хаалгандаа ганц ч гоол алдаагүй байна.
“Лестер” эхний тойрогтоо “Брюгге”-г 3:0, хоёрдугаар тойрогт “Порто”-г 1:0-ээр хожсон юм. Тэгвэл “Лестер” эхний гурван тойрогтоо гурав хожиж, хаалгандаа ганц ч гоол алдаагүй амжилтыг үзүүлсэн хоёр дахь баг боллоо. Өмнө нь “Малага” л ийм амжилт үзүүлж байжээ.
Мөн Аваргуудын лигт анх удаагаа ороод, гурван тоглолт дараалан хожсон тав дахь баг боллоо. Өмнө нь "Милан", "ПСЖ", "Малага" болон "Ювентус" энэ амжилтыг үзүүлсэн байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.