Н.Мөнхнасан: Бид зээлээ 200% төлж дуусгасан! 32 жил татвар төлсөн

Н.Мөнхнасан: Бид зээлээ 200% төлж дуусгасан!  32 жил татвар төлсөн

УИХ-ын гишүүн асан, "Монполимет Групп"-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын ажлын байранд Авилгатай тэмцэх газраас тавдугаар сарын 28-нд нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, мөнгө угаасан, гадаад улсад үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авсан, өөртөө давуу байдал үүсгэн тусгай зөвшөөрөл авсан байж болзошгүй хэмээн саатуулжээ. Мөн тусгай зөвшөөрөл авахдаа Эрүүгийн хуульд заасан, өөр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-аас саатуулсан юм.

Харин түүний охин, Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан групп компаниудын данснуудыг хаасан байгаа талаар өөрийн сошиалд мэдээлжээ.

Тэрбээр "Ээжийг хардсан хэрэгтэй огт хамааралгүй бүх компаниудын маань данснуудыг ч бас ямар нэгэн мэдэгдэлгүйгээр хаасан байх юм. Маргааш гарах ёстой 1300 ажилчдынхаа цалинг яаж тавих вэ?

Бид зээлээ 200% төлж дуусгасан!  32 жил татвар төлсөн! Хөрөнгө оруулагч нарынхаа өмнө хүлээсэн үүрэгтэй зуны цөөхөн саруудад цаг наргүй ажиллаж төлөвлөгөөгөө биелүүлдэг хамт олон. Бид нүүрсний хулгайчид биш! ЖДҮ биш! Бид төрөөс төрсөн тэрбумтанууд огтхон ч биш!  Ойлгох оо байлаа" гэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ