Реал Мадрид Аваргуудын лигээс 15 дахь удаагаа цом хүртлээ

Реал Мадрид Аваргуудын лигээс 15 дахь удаагаа цом хүртлээ

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн аваргын төлөөх тоглолт өнгөрсөн шөнө Английн Лондон хотод Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тус тоглолтод 14 удаа Дэлдэн чихт цомыг хүртээд байсан Испаний эзэн хааны клуб болох Реал Мадрид тэдэнтэй өрсөлдөхөөр Германы алдарт Боруссия Дортмунд клуб үлдээд байсан билээ. 

Тоглолтын эхний хагагст Дортмунд илүү довтолж тоглож хуурай тэнцээгээр өндөрлөөд байсан бол хоёрдугаар үед Мадрид илүү булангын цохилт авах байдлаар тоглож эхний гоолыг Тони Кроосын булангаас өгсөн дамжуулалтаар Даниэль Карвахаль 74 минутад гоолдож тоглолтын салхийг нээсэн бол 83 минутад өнгөрсөн жилийн Дортмундад тоглож байсан Жуд Беллингемын дамжуулалтаар Винисиус Жуниор гоолдож тоглолтыг 0-2 харьцаагаар Реал Мадрид хожиж дуусгажээ. Улмаар 1955 оноос хойш зохион байгуулагдаж байгаа Аваргуудын лигийн тэмцээнд Реал Мадрид  нь18 удаа аваргын төлөө шалгарахдаа 15 удаад нь түрүүлж байгаа бөгөөд хамгийн сүүлд 1980-21 оны улиралд Английн Ливэрпүүл клубт 1-0 харьцаагаар хожигдож байсан юм байна.

Харин Боруссия Дортмунд хувь хоёр дахь удаагаа аваргын цомын төлөө шалгарч үлдэж байгаа бөгөөд авч чадалгүй нутгийн зүг буцлаа. Тэд өмнө нь 2012-13 оны улиралд Германы Байерн Мюнхэн клубт 1-2 харьцаагаар хожигдож мөн мөнгөн медаль хүртэж байжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ