The Mongolz Гранд финалд шалгарлаа

The Mongolz Гранд финалд шалгарлаа

400 мянган ам.долларын шагналын сантай Counter-Strike 2-ын "YaLLa Compass 2024" тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод үргэлжилж байна.

Тэмцээнд урилгаар оролцож буй Монголын "The MongolZ" хагас шигшээ шатанд дэлхийн аварга, Данийн "Astralis" багтай тоглож 2-1 (Nuke 13-7, Mirage 6-13, Ancient 22-19) харьцаагаар хожиж аваргын төлөө шалгарч үлдлээ.

Ийнхүү тэд "Ninjas in Pyjamas" багтай тоглохоор болжээ. Тэд финалд хожвол 200 мянга, хожигдвол 56 мянган ам.долларын шагнал авна.

"YaLLa Compass 2024" тэмцээний 12 баг хоёр хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд хэсэг бүрээс гурван баг хасагдах шатанд шалгарсан. The Mongolz хэсгийн шатанд "Sashi Esport", "ENCE", "Ninjas in Pyjamas", "HEROIC" багуудыг хожиж Astralis-д Inferno-д 13-8 харьцаагаар хожигдсоноор 4-1 амжилттай хэсгээ тэргүүлсэн.

Quarterfinals
Semifinals
Grand Final
BetBoom Team
1
Astralis
2
 
 
 
The MongolZ
2
Astralis
1
 
Ninjas in Pyjamas
2
Fnatic
0
 
 
 
FURIA Esports
0
Ninjas in Pyjamas
2
 
 
 
 
 
 
 
The MongolZ
 
Ninjas in Pyjamas
 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ