Б.Очирваань Олд Траффордод хөлбөмбөг тоглох урилга авчээ

Б.Очирваань Олд Траффордод хөлбөмбөг тоглох урилга авчээ

Б.Очирваань жилийн өмнө өөрийн дэмждэг хөлбөмбөгийн клуб болох Манчестер Юнайтедын тоглолтыг Олд Траффорд цэнгэлдэхэд очиж үзэх зорилго тавьж, дугуйтайгаа аялалд гарчээ. 

Тэрбээр Монголоос Их Британийн Манчестер хот хүртэл 20 улсаар дамжин 14 мянган километр замыг дугуйгаар туулсны эцэст зорилгодоо хүрч, дэмждэг хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй ч уулзаж чадсан билээ.

Түүний аяллын богино түүхийг Английн Премьер лиг цахим хуудсандаа байршуулж, дэлхийн олон хүнд хүрсэн. Энэ удаад шүтэн биширдэг Манчестер Юнайтед хөлбөмбөгийн багаас түүнтэй холбогдож Олд Траффордод болох шоу тоглолтод оролцож хөлбөмбөг тоглох урилга илгээжээ. Олд Траффордод тоглох нь Б.Очирваанийн бас нэгэн мөрөөдөл байсан аж.

Энэ тухай Б.Очирваань “Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Би 6 цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна, гэхдээ миний мөрөөдөл 100 хувь биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр Олд Траффордод хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг пост хийсэн. Удалгүй 3 цагийн дараа WhatsApp-аар чат ирэв. Шалгасан чинь Манчестер Юнайтедаас холбогдож байна гэсэн мэссэж байв.

-Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?

-Тийм ээ, би маш их хүсэж байна.

- Пүрэв гаригт Олд Траффордод болох шоу тоглолтод урьж байна. Таны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтод оролцохоор боллоо” гэж нийтэлжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ